COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“UWW“-ноос дэлхийн чансааны “топ-10”-т монголын ТАВАН БӨХ багтлаа

2020 оны 4 сарын 02

Arslan.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.

Чансааг нэгдүгээр сарын 15-18-нд Италийн Ромд болсон дэлхийн чансааны оноо олгох “Маттео Пелликоне” тэмцээн, үүнээс сарын дараа тус хотод болсон Европийн АШТ, хоёрдугаар сарын 4-9-нд Алжирт болсон Африкийн АШТ, хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ, гуравдугаар сарын 6-9-нд Канадын Оттавад болсон Пан-Америкийн АШТ-ий дүнг харгалзан гаргасан байна.

Чансааны “топ-10”-т Монголын эрэгтэй хоёр, эмэгтэй гурав, нийт таван хүн багтлаа.

Тодруулбал,

  • эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр 18 оноогоор 10,
  • 65 кг-ийн жинд ОУХМ Т.Тулга 20 оноогоор 10,
  • эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Б.Болортуяа (зураг дээр) 23 оноогоор долоо,
  • 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 23 оноогоор тав,
  • 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 25 оноогоор наймдугаар байрт бичигджээ.

Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан.

Тэднээс гадна манай улсын найман тамирчин эхний 20 байрт бичигдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
615566
6 эможи
keyboard_arrow_up