Н.Төгсцогт ялагдал хүлээлээ
Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп болон дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт өнөөдөр WBC холбооны 57 кг жингийн аварга Гари Расселл Жр-тай тулалдаж, ялагдал хүлээлээ.
Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын ертөнцөд 11 тулаан хийж нэг ч удаагийн ялагдалгүйгээр 11 удаа ялалт байгуулсан бөгөөд, мэргэжлийн боксын ринг дэх анхны ялагдлаа хүлээж байна.
Түүний өрсөлдөгч болох WBC холбооны аварга Гари Расселл Жр бол 2015 оноос хойш WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа хүчтэй өрсөлдөгч бөгөөд 2014 онд WBC холбооны аваргын төлөөх тулаанд Василь Ломаченкод ганц л удаа ялагдсанаас өөр ялагдал хүлээж байгаагүй бөгөөд мэргэжлийн боксын нийт 31 тулаанд орсноос 30 удаа ялалт байгуулсан тамирчин юм.
Н.Төгсцогт "Тэмцээний туршид жаахан хүлээчихлээ. Дэмжсэн монголчууддаа баярлалаа" гэсэн юм.