COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Корона вирусийн улмаас “MFC-3” тэмцээнийг хойшлууллаа

2020 оны 1 сарын 26

Arslan.mn

Холимог тулааны MFC холбооноос “MFC-3” олон улсын тэмцээнийг хоёрдугаар сарын 1-нд “Аса цирк”-д зохион байгуулахаар товлосон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох тус тулааныг корона вирусийн улмаас хойшлуулжээ. Улмаар гуравдугаар сарын 7-нд хийхээр болов.

“MFC-3” тулаанд Монгол, АНУ, Япон, Буриад, Тува улсын тамирчид өрсөлдөнө. Манай улсаас эх орноо төлөөлөн Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр тэргүүтэй Монголын шилдгүүд тулалдана.

“MFC-3” тэмцээний оргилд тулаанд БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин М.Нандин-Эрдэнэ, “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатар нар өрсөлдөнө. Тэд өнгөрсөн жил аваргын төлөө тулалдахад М.Нандин-Эрдэнэ ялсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612983
0 эможи

Зочин
2020-01-26 13:07
keyboard_arrow_up