7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“King Tug” Н.Төгсцогтын Гэри Рассельтай хийх тулааны товыг зарлажээ

админ
2019 оны 12 сарын 18

Arslan.mn

Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга Гэри “ Бага” Рассельтай IBO холбооны дэлхийн аварга, манай боксчин “King Tug” Нямбаярын Төгсцогтын хийх тулаан 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр явагдахаар боллоо.

Энэхүү тулаан АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын 10 мянган хүний суудалтай “PPL Center” спортын ордонд болох юм байна. Гэри Рассель-Н.Төгсцогт нарын тулааныг мэргэжлийн бокс сонирхогчид бүтэн жил гаруй хүсэн хүлээж байсан билээ.

Гэри Рассель-Н.Төгсцогт нарын энэ тулаан тухайн өдрийн гол тулаан нь болох бөгөөд Америкийн үндэсний хэмжээний томоохон ТВ болох SHOWTIME шууд дамжуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611708
1 эможи

Зочин
2019-12-19 01:13
Зочин
2019-12-18 14:20
keyboard_arrow_up