COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Александр Крестинин: Монголын шигшээ багийн талаар сайн мэдэхгүй ч бид бүх чадлаараа тоглоно

2019 оны 10 сарын 14

Arslan.mn

Хөлбөмбөгийн 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ баг дөрөв дэх тоглолтоо  Киргизийн эсрэг хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор талууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол болон Киргизийн шигшээ багийн тоглолт маргааш /2019.10.14/ Монголын хөл бөмбөгийн холбооны Цэнгэлдэхэд 16.00 цагт болох юм.

Arslan.mn

Киргизийн шигшээ багийн дасгалжуулагч Александр Крестинин “Монголын шигшээ багийн талаар сайн мэдэхгүй ч өөрийн багийн тоглолтын арга барилаар, бүх чадлаараа тоглоно” гэдгийг онцлов.

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ханс Майкл Вайсс “Манай баг бэлтгэл сургуулилтаа шамдан хийсээр байна. Киргизийн шигшээ баг нь чансаагаараа Монголоос дээгүүрт бичигддэг. Энэ тоглолтоос өмнө Монголын шигшээ баг Японы шигшээ багийн эсрэг тоглохдоо маш сайн амжилт үзүүлсэн. Киргизийн шигшээ багийн эсрэг тоглолтоороо 2.6 жил хичээн ажилласны үр дүнг гаргамаар байна. Бид өөрсдийн хийж чадах бүх зүйлийг хийнэ." гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609245
0 эможи

Зочин
2019-10-15 01:15
Зочин
2019-10-14 15:19
keyboard_arrow_up