COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Будапештэд зодоглох бөхчүүд тодорчээ

2019 оны 10 сарын 13

Arslan.mn

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 11-ний өдөр "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт болжээ.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-ын жинд Ц.Чинзориг, 65 кг-ын жинд А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн, 74 кг-ын жинд Б.Бямбадорж, 79 кг-ын жинд Д.Батзул 86 кг-ын жинд Г.Ганхуяг, 92 кг-ын жинд Б.Билгүүн, 97 кг-ын жинд Э.Батмагнай, 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл нар ялалт байгуулжээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, 53 кг-ын жинд П.Отгонбаяр, 62 кг-ын жинд Х.Болортуяа, 65 кг-ын жинд Ө.Пүрэвсүрэн, 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа, 72 кг-ын жинд Э.Даваанасан, 76 кг-ын жинд Г.Ариунжаргал нар түрүүлэн, Будапештийн дэвжээнд зодоглох эрхтэй болсон байна.

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ энэ сарын 28-наас ирэх сарын 3-нд Унгарын нийслэл Будапештэд болно.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609219
0 эможи

Зочин
2019-10-13 22:40
Зочин
2019-10-13 17:08
keyboard_arrow_up