7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Түүхэн тоглолтууд хийх хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багаа дэмжихийг уриаллаа

админ
2019 оны 9 сарын 04

Arslan.mn

2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолт 09-р сарын 05-ны 17:00 цагт Монгол, Мьянмарын багуудын хооронд болно.
Багууд 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө тоглоход Монголын шигшээ талбайдаа 1:0 хожсон ч хариу тоглолтод 2:0-ээр хожигдож, нийлбэр дүнгээр Мьянмар дараагийн шатанд үлдэж байв. 2011 онд уг хоёр тоглолтыг хийхэд Мьянмар дэлхийн чансааны 172, Монгол 168-р байрт бичигдэж байсан юм. Энэ чансаа нь Мьянмарын хувьд хамгийн муу үзүүлэлт бол Монголын хамгийн дээд амжилтад тооцогддог.

Arslan.mn
Монголын шигшээ багийг 2017 оноос Герман дасгалжуулагч Майкл Вайсс удирдаж анх удаа зүүн Азийн эхний шат, ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давж урьд хожид байгаагүй амжилтуудыг үзүүлээд буй. Мьянмарын баг дөрөв дэх удаагаа ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа ч өнгөрсөн дэлхийн аваргын урьдчилсан шатны II даваанд тоглож, ихээхэн туршлага хуримтлуулсан.
Зочин улсын 20-иос доош насны шигшээ баг 2015 онд залуучуудын ДАШТ-нд оролцож байсан бөгөөд тус багийн бүрэлдэхүүнээс дөрвөн тоглогч одоо үндэсний шигшээ багийн сүүлийн 23 тамирчдын нэг хэсэг болон дуудагдаад байна.
2011 онд шигшээдээ тоглож байсан тоглогчдоос цөөн тооны тоглогчид одоогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд байгааг манай багийнхан мэдээлж буй юм. Х.Цэнд-Аюуш, Н.Цэдэнбал, Б.Ариунболд гэсэн гурван тоглогчид 2011 онд Мьянмартай тоглосон шигшээ багийн бүрэлдэхүүнд байсан ба пүрэв гарагийн тоглолтод гурвуул оролцох боломжтой.

Arslan.mn
Монголын шигшээ баг тоглолтын өмнөх бэлтгэл болгож Унгар улсад 11 хоног бэлтгэл хийж, мэргэжлийн багуудтай хоёр нөхөрсөг тоглохдоо нэг хожиж, нэг ялагдсан. Харин Мьянмарчууд БНХАУ-д бэлтгэл хийж Хятадын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхдээ 4:1-ээр хожигдсон юм.
Тэмцээний өмнөх бэлтгэл хангагдаж, тамирчдын сэтгэл зүрх зөвхөн хожлын төлөө цохилж буй энэ цаг мөчид үзэгч хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг үндэсний шигшээ багийнханд юу юунаас илүү үнэтэй байна. Та бүхэн тасалбараа ticket.mn-ээс онлайнаар авахаас гадна МХБХ-ны байрнаас авах боломжтой. Энгийн тасалбарын үнэ 10000₮, хүүхдийн тасалбар 5000₮, VIP тасалбарыг тоглолттой өдрөөс өмнө худалдан авбал 30000₮, тоглолттой өдөр авбал 50000₮ үнэтэй болохыг дуулгах нь зүйтэй бизээ.

Монголын шигшээ багийн эцсийн 23 тоглогч:
Хаалгачид:
Б.Ариунболд /Эрчим/
Э.Мөнх-Эрдэнэ /Атлетик 220/
А.Сайханчулуун  /Улаанбаатар/
Хамгаалагчид:
Б.Даваажав /Эрчим/
Д.Төрбат /Атлетик 220/
Г.Билгүүн /Эрчим/
О.Мөнх-Оргил /Дэрэн/
Н.Цэдэнбал /Улаанбаатар сити/
А.Дөлгөөн /Дэрэн/
С.Өсөхбаяр /Улаанбаатар/
Хагас хамгаалагчид:
С.Ганхуяг /Хангарьд/
Х.Цэнд-Аюуш /Дэрэн/
Ж.Сүндорж /Хангарьд/
Б.Төгсбилэг /Улаанбаатар сити/
А.Нармандах /Улаанбаатар сити/
П.Энхбилэг /Андууд сити/
М.Жансерик /Дэрэн/
Д.Тэмүүлэн /Улаанбаатар сити/
Б.Балжинням /Улаанбаатар/

Довтлогчид
Н.Наранболд /Атлетик 220/
О.Мижиддорж /Улаанбаатар сити/
Э.Мөнгөнбагана /Андууд сити/
Ц.Энхтөр /Эрчим/


 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607630
0 эможи

keyboard_arrow_up