COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Sweetymotion“ хамтлагийн дуучид “Бикини“ төрөлд алт, мөнгө хүртлээ

2019 оны 8 сарын 25

Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох  IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн өчигдөр /2019.08.24/ Corporate Convention Center-т  амжилттай зохион байгууллагдлаа.

Arslan.mn

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоонд зохион байгуулах эрхийг нь олгосон уг тэмцээнд нийт 30 гаруй орны тамирчид оролцсон бөгөөд  АНУ,  Япон, Тайван гэсэн нийт дөрвөн  шүүгч ажилласан юм. Энэ удаагийн тэмцээнд Азийн болон дэлхийн Бодибилдинг, Фитнессийн супер од Солонгос улсын тамирчин Chul Soon оролцсон.

Arslan.mn

Тэмцээн 13 төрлийн ангиллаар явагдаж, жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгосон юм.

  • Бикини
  • Фигур
  • Эрэгтэй бодибилдинг, классик бодибилдинг
  • Эрэгтэй  physique
  • 35-аас дээш насны “Бикини мастер”, “Фигур мастер”, “Эрэгтэй мастер”, “Эрэгтэй бодибилдинг мастер” гэсэн ангиллаар тус тус зохион байгуулагдсан.

"Sweetymotion" хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар тус тэмцээний "Бикини" ангилалд өрсөлдөж алт, мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, дуучин Ц.Сарнай "Бикини"-гийн  төрлийн хоёр ангилалд алт, хүрэл медаль авсан бол Г.Сүндэрмаа "Бикини" ангилалд мөнгөн медаль хүртсэн байна. Тэд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж оролцсон билээ.

Монгол Улсад анх удаа болсон IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир  бодибилдинг, фитнесээр хичээллэгч хүн бүр өөрийгөө сорих боломжтой гэдгээрээ онцлог юм.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
25
haha an post
wow an post
10
yay an post
sad an post
2
ouch an post
3
confuse an post
3
angry an post
4
607203
74 эможи

zochin
2019-08-28 15:04
gaihaltai
Зочин
2019-08-25 18:03
keyboard_arrow_up