COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс жүдогийн ДАШТ-ээс 21 медаль хүртжээ

2019 оны 8 сарын 25

Олимпийн спортын төрлийн нэг болох жүдо бөхийн 2019 оны ДАШТ Япон улсын Токио хотноо хөшгөө нээж байна. Энэ удаагийн ДАШТ нь ирэх жилийн Токиогийн олимпийн өмнө болж байгаагаараа онцлог бөгөөд баг, тамирчдын хувьд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ жил 149 оны 860 гаруй тамирчин багтаад байгаа нь их том юм.

Arslan.mn

Манай улс жүдо бөхийн ДАШТ-д 2011 оныг эс тооцвол 2009 оноос хойш амжилттай оролцож байгаа. Монголын жүдо бөхийн анхны ДАШТ-ий медалийг өнөөгийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, О.Балжинням нар 1989 оны Белградын ДАШТ-ээс авчирч байсан бол анхны дэлхийн аваргын алтан медалийг Х.Цагаанбаатар 2009 оны Роттердамаас хүртэж байсан. Харин Х.Эрдэнэт-Од гавьяат Египетийн Кайр хотноо ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын тамирчдын анхны эмэгтэй дэлхийн аваргын медальтан болсон бол М.Уранцэцэг 2013 оны Риогийн ДАШТ-ээс анхны эмэгтэй дэлхийн аваргын алтан медалийг авчирсан байдаг. Олимп, дэлхийн шилдэг тамирчин Х.Цагаанбаатар аварга анхны дэлхийн аваргын хос медальтан болж байсан бол Д.Сумьяа анхны дэлхийн аваргын 3 медальтан болж байжээ.

Монголын жүдо бөхийн тамирчид ДАШТ-ээс хүртсэн медаль:

  • 1989 оны Белград Д.Баттулга 60 кг хүрэл, О.Балжинням -95 кг мөнгө
  • 2005 оны Кайрт Х.Эрдэнэ-Од 57 кг хүрэл
  • 2009 оны Роттердамд Х.Цагаанбаатар 66 кг алт,
  • 2010 оны Токиод Х.Цагаанбаатар 66 кг хүрэл, Х.Бундмаа 52 кг хүрэл
  • 2013 оны Риод Д.Аматүвшин 60 кг мөнгө, М.Уранцэцэг 48 кг алт
  • 2014 оны Челябинскт Г.Болдбаатар 60 кг алт
  • 2015 оны Астанад С.Ням-Очир 73 кг хүрэл, Д.Сумъяа 57 кг хүрэл, Ц.Мөнхзаяа 63 кг хүрэл
  • 2017 оны Будапештэд Г.Болдбаатар 60 кг хүрэл, Г.Одбаяр 73 кг хүрэл, Н.Түвшинбаяр -100 кг хүрэл, М.Уранцэцэг 48 кг мөнгө, Д.Сумъяа 57 кг алт, Б.Мөнгөнчимэг 63 кг хүрэл
  • 2018 оны Бакуд Л.Отгонбаатар -100 кг хүрэл, Ө.Дүүрэнбаяр +100 кг хүрэл, Д.Сумъяа 57 кг хүрэл
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607202
0 эможи

Зочин
2019-08-25 18:03
keyboard_arrow_up