7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 18, Ням
Өнөөдөр

Arslan.mn

М.Мөнхгэрэл дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ

админ
2019 оны 8 сарын 02

Arslan.mn

Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 29-нд Болгарын нийслэл Софи хотын “Arena Armeec Sport hall” ордонд эхэлсэн билээ. Тэмцээний дөрөв дэх өдөр охидын 49 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн болон “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, “Женко” клубийн тамирчин М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртэв. Тэрбээр өнгөрсөн жил Загребт болсон өсвөр үеийн ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол Софид дутуугаа гүйцээж дэлхийн дэвжээнээс медаль зүүлээ.

Ташрамд дуулгахад, М.Мөнхгэрэл сар хүрэхгүй хугацааны өмнө нь Азийн аваргад Хятадын бөхөд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан бөгөөд энэ удаа даагаа амжилттай нэхэж, Монголын багийн цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606357
0 эможи

Зочин
2019-08-02 12:06
баяр хүргэе!
keyboard_arrow_up