COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголын Киокушин каратэгийн холбооны баг тамирчид ААШ тэмцээнээс 5 медальтай “ганзага дүүрэн“ ирлээ

2019 оны 7 сарын 31

Монголын Киокушин каратэгийн холбооны баг тамирчид БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эх орондоо ганзага дүүрэн өнөөдөр буулаа.

ШУУД ҮЗЭХ: 

Монголын Киокушин каратэгийн холбооны ерөнхийлөгч Д.Чинзориг:

Киокушин каратэгийн урлаг, спортоор хичээллэн суралцаж байсан үе үеийн шавь нартаа болон энэхүү спортыг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж байсан бүх гишүүд, дэмжигч нартаа болон амжилт гаргасан баг тамирчиддаа баяр хүргэмээр байна. Энэ удаагийн БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манайхаас 9 тамирчин өсвөр үе, насанд хүрэгчид, мастер ангилалд жин тус бүрд өрсөлдлөө. Тус тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль авлаа. Баг, тамирчидаа дэмжиж оролцсон байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөд нь талархаснаа илэрхийлье. 

МККХолбоо нь 1990 оны 9 сард байгуулагдсан бөгөөд тасралтгүй 28 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 28 медаль хүртээд байна. Манай нийгмийн ирээдүй болсон хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдэнд оюун санаа бие бялдарын өв тэгш хүмүүжил олгох каратагийн урлагын нэг төрөл болох Киокушин каратэгийн ач холбогдлыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, сургалт явуулах зорилготой. Бид ч энэ зорилгоо биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. 

Монголын Киокушин каратэгийн холбооны залуу тамирчин Ч.Чинхүсэл:

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн миний хувьд 6 дахь удаагийн тэмцээн байлаа. Миний хувьд кумитэ, ката гэсэн хоёр төрөлд оролцож, кумитэгээрээ мөнгөн медаль авсандаа баяртай байна.

Монголын Киокушин каратэгийн холбооны тамирчин Э.Соёлбаатар: 

Киокушин каратэгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчдаас 5 нь амжилттай оролцож, медаль авлаа. Миний хувьд өмнө нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа орж байсан. Энэ удаагийнх 4 дэх нь буюу хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Тусалж дэмжсэн Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд болон ЦЕГ-ын тусгай албаны дарга, хурандаа н.Отгонболд даргатай ажлынхаа хамт олон, найз нөхөд, дэмжсэн бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Дараагийн удаад амжилтаа улам ахиулан алтын төлөө хичээх болно. Баярлалаа.

Монголын Киокушин каратэгийн холбооны тамирчин М.Баттүшиг:

Насанд хүрэгчдийн төрөлд нэмэх 90 кг жинд оролцоод Хүрэл медаль авлаа. Миний хувьд Азийн аваргаас хоёр дахь хүрэлээ авч байна.

Монголын Киокушин каратэгийн холбооны тамирчин М.Алтангэрэл:

Хасах -90 кг жинд алт авч тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Манай холбооны хувьд гаргасан амжилт цөөнгүй байдаг. Холбооны хувьд ирэх 9 дүгээр сарын 14-нд бас тэмцээнтэй. Мөн миний хувьд 11 дүгээр сарын 24,25-нд Япон улсад болох дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606262
4 эможи

keyboard_arrow_up