COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ш.ДАВААДОРЖ: Өвлийн усанд сэлэлтийн төрөлд надад ӨРСӨЛДӨГЧ байхгүй болсон

2019 оны 7 сарын 09

Arslan.mn

2016 оны гуравдугаар сарын 28-нд байгуулагдсан Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоо гурван жилийн турш өөрийн тамирчнаа олон улсын чанартай тэмцээн уралдаанд бэлтгэн уралдуулсны үр дүнд 2019 онд дэлхийд чансаагаараа тэргүүлсэн амжилт гаргажээ. Монгол хүний тэсвэр тэвчээр, уйгагүй зүтгэл, хөдөлмөрч, бүтээлч чанарыг олон улсад нотолж чадлаа. Тус холбоо энэ мэдээллээ монголоороо омогшдог их баяр наадмын өмнө монгол түмэнтэйгээ хуваалцаж, хэвлэлийн хурал хийсэн юм. Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоо Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбоонд 2017 оны гуравдугаар сард 20 дах улс болон гишүүнээр элсэн батламжаа авсан байна. Холбоо нэг тамирчинтай бөгөөд тамирчин Ш.Даваадорж 2014-2019 онуудад Эстони, Латви, ОХУ, Сингапур, Шинэзеланд зэрэг 20 гаран оронд зохиогдсон өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн Дэлхийн аварга, Дэлхийн цом, олон улсын тэмцээнээс нийт 32 алт, 29 мөнгө 16 хүрэл медалийн эзэн болж монгол улсынхаа төрийн далбааг мандуулжээ.

Спортын мастер, өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга 2019 дэлхийн чансааны номер нэг тамирчин Ш.Даваадорж:

Arslan.mn 

Би гурван жилийн өмнө дэлхийд дөрөвт, өнгөрсөн жил долоод, энэ жил буюу 2019 онд дэлхийд энэ төрлөөр №1 тамирчин болсондоо баяртай байна. Холбоо хэдийгээр гурван жилийн өмнө байгуулагдсан ч бид тамирчин болон тэмцээн уралдааны тухай нэг ч мэдээлэл өгч байсан удаагүй. Учир нь энэ төрөлд монголчууд шинэ, туршлагагүй байсан. Амжилт руу тэмүүлсэн, өрсөлдсөн цаг хугацаа байлаа. Тасралтгүй тэмүүлсний үр дүнд холбоо чансаагаараа тэргүүлсэн. Одоогийн байдлаар өрсөлдөгчгүй болсон бөгөөд энэ нэр алдар зөвхөн холбооных бус бүх монголчуудын амжилт гэж хэлж болно. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605758
10 эможи

Байгалмаа
2019-12-04 12:25
Ийм хэцүү, хүнд төрлийн спортод эрүүл мэнд, хөлс хүч, хөрөнгө мөнгөө зарцуулан эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа энэ залууд Монгол Улсын холбогдох байгууллага анхаарал хандуулах хэрэгтэй байна аа. Урам хайрла.
Монголхүн
2019-07-09 16:34
Энэ хүнд гавъяат тамирчин цол олгох хэрэгтэй.
keyboard_arrow_up