COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өсвөрийн бадминтончид Монголд өрсөлдөж байна

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

Монголын бадминтон сонирхогчдын холбооноос өсвөрийн бадминтонточдын олон улсын нээлттэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Гурав дахь жилдээ зохиож буй уг тэмцээнд Тайланд, Энэтхэг, Макао, Сингапур, Тайвань, Солонгос, Монгол зэрэг долоон орны 99 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй хос, эмэгтэй хос гэсэн таван ангилалд болж, энэ сарын 23-нд аваргуудаа тодруулна. 

Монголын бадминтон сонирхогчдын холбооны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд өсвөрийн олон улсын тэмцээнээс гадна “Токио-2020” наадмын олимпийн эрхийн оноо цуглуулах насанд хүрэгчдийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Уг тэмцээний дараа үргэлжлүүлээд 2020 оны олимпийн эрхийн оноо олгох тэмцээн Спортын төв ордны “А” зааланд эхлэх аж. Энэхүү тэмцээнд 24 орны 300 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд энэ сарын 25-30-ны хооронд үргэлжлэх юм байна. 

Эх сурвалж: dardas.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605030
0 эможи

keyboard_arrow_up