COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн баг ДАШТ-ээс нэг хожил авлаа

2019 оны 6 сарын 06

Arslan.mn

Монгол Улс нийслэлд болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ий медальтнууд баасан гарагт тодорно.

Өчигдөр эмэгтэй багуудын хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шилдэг найман баг тодорсон. Монгол Улсын эмэгтэй баг "С" хэсэгт Голландыг 11:10 оноогоор хожин, ДАШТ-ий анхны хожлоо авч Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тэмдэглэгдэх хожил гэдгээрээ онцлогтой юм.

Өмнөх тоглолтод Чехэд нэг оноогоор /14:13/ ялагдсан манай охид өчигдөр хөгжөөн дэмжигчдээ ийнхүү баярлуулж чадлаа. Эмэгтэйчүүдийн "С" хэсгээс Франц, Филиппиний багууд тэргүүлж, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон.

Манай эрэгтэй шигшээ багийн хувьд өнөөдөр хоёр тоглолттой. Тухайлбал, Монгол - Гүрж 18:30, Монгол - АНУ 20:30 цагаас тоглох хуваарьтай байгаа. Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг аваргын төлөө өрсөлдөж байна.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604434
1 эможи

keyboard_arrow_up