Б.Гангаамаа, Ч.Ариунзул хоёр Денали уулын оройд амжилттай гарчээ
Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа, уулын спортын мастер Ч.Ариунзулын нар Хойд Америк тивийн ноён оргил Денали ууланд амжилттай авирчээ.
Уулчин Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна 2014 онд Европ тивийн ноён оргил Кавказийн нурууны Эльбрусийн 5642 м өндөртэй баруун оргилд, 5621 м өндөртэй зүүн оргилд клубын гишүүдийн хамт гарчээ.
Денали уул нь Хойд Америкийн хамгийн өндөр, мөнх цаст хос оргил бүхий уул. Тэрвээр Аляски мужийн өмнөд хэсэгт буюу Денали дархан цаазат газрын төв хэсэгт оршино.
Далайн түвшнээс дээш 6,190 м өндөр. 5,500 м өндөрт нь уулчдын бааз байдаг нь дэлхийд хамгийн өндөр байрладаг, бас хамгийн том нь юм. Денали хайрхан алсаас нүдэнд тусах байдлаараа, мөн сондгойрсон (бусад уул, хот суурин газраас алслагдсан) байдлаараа дэлхийд Эверест, Аконкагуа уулсын дараа гуравт орно.