COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Өсвөрийн хөл бөмбөгчид түүхэн амжилт үзүүллээ

2014 оны 7 сарын 21

Энэ сарын 13-наас 19-ний өдрүүдэд Шведийн Гётеборг хотноо дэлхийн 80 гаруй орны 1600 гаруй клуб оролцсон "Gothia Cup" тэмцээн боллоо. 39 дэх удаагийн хөвгүүд, охидын "Gothia Cup" тэмцээнд Монгол Улсаас хөвгүүдийн 12 болон 16 насанд "Дэрэн" клубийн хоёр баг оролцож, өндөр амжилтыг үзүүллээ. Хүүхдийн хөлбөмбөгийн клубүүд оролцдог "Gothia Cup" тэмцээний хөвгүүдийн 16 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Монгол Улсын "FC Deren Sumida" баг амжилттай тоглож, "В" хэсэгт Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг хожиж, хагас шигшээд шалгарсан амжилтыг үзүүллээ.

Хөвгүүдийн 12 хүртэлх насанд өрсөлдсөн "Дэрэн" баг хожигдол хүлээснээр цааш өрсөлдөх боломжгүй болсон. Харин 16 насны ангилалд өрсөлдсөн "Дэрэн" клубийн тамирчид өндөр амжилтыг үзүүлллээ. Хөвгүүдийн 16 насанд 32 улсын 190 баг оролцож, 47 хэсэгт хуваагдсан бөгөөд Монгол Улсын "Дэрэн" баг 15-р хэсэгт Шведийн хоёр, Норвегийн нэг багуудтай багтсан. Хэсэгтээ Норвегийн багийг 3-0-ийн харьцаагаар хожиж, Шведийн хоёр багт хожигдсоноор (4-1, 1-0) гурван оноогоор гуравдугаар байрт шалгарав. Энэ хэсгийг зохион байгуулагч Шведийн хоёр баг долоон оноотой тэргүүлж, "А" хэсэгт өрсөлдөх эрхийг авсан.

Хэсэгтээ гуравдугаар байрт шалгарсан "Дэрэн" баг В хэсгийн плэй-оффт дахин тоглосон билээ. "Дэрэн" баг "В" хэсгийн 1/64-т Энэтхэгийн "Phonenix Sports" клубийн багийг 5-4-ийн харьцаагаар хожиж, шөвгийн 32-т багтсан.

Цааш хасагдах шатны 1/32-т Шведийн "IFK Umeå" багийг 7-5-ийн харьцаагаар хожиж, шөвгийн 16-д шалгарсан. 1/16-ийн тоглолтод Германы "TSV Buchholz 08" багийг 2-0-ийн харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Улмаар Норвегийн "IL Bjarg" багийг 3-1-ийн харьцаагаар хожиж, шилдэг дөрөвт шалгарч, "В" хэсгийн медалийн төлөөх тоглолтод тоглохоор болсон.

"В" хэсгийн шийдвэрлэх тоглолтод "Дэрэн" баг тэмцээнийг зохион байгуулагч орны "IFK Lidingö FK" клубийн багт 0-2-ийн харьцаагаар ялагдлаа. Манай багийг хожсон зохион байгуулагч орны "IFK Lidingö FK" баг нутгийн GAIS багийг 4-2-ийн харьцаагаар хожиж, "В" хэсгийн хүрэл медалийг хүртжээ.deren

Манай багийг хожсон зохион байгуулагч орны "IFK Lidingö FK" багийн хувьд нутгийн GAIS багийг 4-2-ийн харьцаагаар хожиж, "В" хэсгийн хүрэл медалийг хүртжээ. Ийнхүү Монголын өсвөрийн хөлбөмбөгчид дэлхийн үеийнхээ шилдэг тамирчидтай өрсөлдөж, өндөр амжилт үзүүллээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

hulbumbug

hulbumbughulbumbug

 

 

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6036
0 эможи
keyboard_arrow_up