COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗУЛ: Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших таалал төгсчээ

2019 оны 4 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Гавьяат тамирчин, дугуйн спортын нэрт тамирчин Жамсрангийн Өлзий-Орших зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарч тохиолоо.

Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан тэрээр 1997 оны дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.  

Түүний спортын төлөө гэсэн чин сэтгэл, тамирчны өндөр ур чадвар, залуу хойч үеэ бэлтгэн дасгалжуулсан хөдөлмөр зүтгэл, хувь хүнийх нь зан чанарыг спортынхон төдийгүй спорт сонирхогчид, Монголын ард түмэн хүндлэн хайрлаж ирсэн билээ.

Ум сайн амгалан болтугай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
11
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
601929
14 эможи

Иргэн
2019-04-06 02:06
Ум мааний бадми хум
Зочин
2019-04-05 13:11
Ум ма ни бад мэ хум
Зочин
2019-04-05 11:53
Юу болоод өнгөрөв хайран сайхан тамирчин минь
Зочин
2019-04-05 11:25
Ум ма ни бад мэ хум
keyboard_arrow_up