COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тусгай олимпын зуны 15 дугаар наадамд манай улсаас 28 тамирчин оролцож байна

2019 оны 3 сарын 15

Тусгай олимпын зуны 15 дугаар наадмын нээлт АНЭУ-ын Абу Даби хотын 43 мянган хүний суудалтай “Zayed sports city” цогцолборт эхэллээ.

Абу Дабигийн тусгай олимпын наадамд дэлхийн 190 гаруй орны тамирчид 24 спортын төрлөөр өрсөлдөх юм.

Нээлтийг арга хэмжээг тохиолдуулан АНЭУ-ын Тусламжийн сайд Хасса Бос, Орон нутгийн хөгжлийн сайд Эсса Батумайд, Олон улсын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Мэри Дэвис зэрэг албаны хүмүүс хэвлэлийн хурал хийжээ.

 

Энэ бол хайр, хүндлэл, нэгнээ гэсэн сэтгэл, тэвчээр, бие биенээ хүлээн зөвшөөрөх хүн төрөлхтний ариун дэвжээ

Хэвлэлийн хурлын үеэр Олон улсын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Мэри Дэвис “Тусгай олимп бол дан спорт биш юм аа. Энэ бол түүнээс том агуулгыг багтаасан дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн. Энэ бол хайр, хүндлэл, нэгнээ гэсэн сэтгэл, тэвчээр, бие биенээ хүлээн зөвшөөрөх хүн төрөлхтний ариун дэвжээ юм. Дэлхийн бүх иргэнийг энэ дэвжээн дээр гарч ирээд хоорондоо хайраараа "зодолдож", хүндлэлээрээ "барилдаж", тэвчээрээрээ өрсөлдөхийг уриалж байна. Та нар чадах уу. Би чадна” хэмээн хэлсэн байна.

Тусгай олимпын хөдөлгөөний нүүр царай, дуу хоолой болж буй эдгээр одуудын дунд Аврил Лавин болон өнгөрсөн зуны хит дуу болох “Despacito” дууны эзэн Луис Фонси нар багтжээ.

Канадаас гаралтай дэлхийн алдартай одуудын нэг Аврил Лавин АНУ-д болсон Тусгай олимпын 14 дэх удаагийн наадамд оролцож дуу хоолойгоо хүргэж байсан бол энэ удаа ч мөн хүмүүнлэгийн элч дуучин гэдгээ батлан Тусгай олимпын наадмыг зорин ирэхээр болжээ. Тэрбээр “Би Тусгай олимпд нэгдэж байгаадаа маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Энэ удаагийн тусгай олимпт манай улсаас 28 тамирчин, найман багш, эмч нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601173
0 эможи

keyboard_arrow_up