COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сүмочдыг хумсаа ургуулах, шивээс хийлгэх, сахал ургуулахыг хоригложээ

2019 оны 3 сарын 01

сумо зурган илэрцүүд

Японы сүмо бөхийн холбооноос бөхчүүдийн гадаад төрх, байдлын талаар хэлэлцжээ.  Огүрүма ояката энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, шинээр хэд хэдэн заалт оруулснаа зарласан байна.

Үүнд “Хумсаа ургуулах, шивээс хийлгэх, сахал ургуулахыг хориглолоо” гэсэн заалт нэмэгдэж байгаа юм байна.

Мөн дүрмэнд тусгаагүй ч гэмтэж, бэртсэн бөхчүүд хар, цагаан өнгийн наалт нааж байгааг болиулж, зөвхөн биеийн өнгөтэй зүйл ашиглахыг зөвшөөрөх гэнэ. Учир нь олон өнгийн наалттай бөхчүүд дохё дэвжээний цэвэр сайхан байдлыг алдагдуулж, үзэгчдэд эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаа гэж холбооноос үзжээ.

Өмнөх дүрмэнд “Бөхчүүд биеэ цэвэр цэмцгэр авч явах ёстой” гэж л заасан байдаг байв.

Мөн зөвхөн унахгүй даваад байвал сахлаа хусдаггүй заншил байсан ч Огүрүма ояката “Заримдаа зурагтаар сүмо үзэхэд баавайсан сахалтай бөхчүүд гараад ирэхээр цочих шиг болох юм. Цэвэр цэмцгэр байх хэрэгтэй” гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
600699
1 эможи

keyboard_arrow_up