COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДБНХ-ноос П.Орхоны барилдах эрхийг 4 жилээр хасчээ

2019 оны 2 сарын 21

Arslan.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхоны барилдах  эрхийг 4 жил буюу 2022 оны 9 сарын 19 хүртэл хасахаар болсноо мэдэгдлээ.

П.Орхон "Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон юм. Гэвч түүнээс допинг илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдан барилдах эрхийг хасахаар болсон. Харин П.Орхон “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, гадны нөлөөтэй надад нотлох баримт бий” гэдэг ч UWW-гээс ийнхүү шийдвэрээ гаргажээ.

П.Орхон нь Алдар спорт хороо, Аваргууд академийн бөх бөгөөд энэ жил 26 настай, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гран при”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гран при”-гийн хүрэл, Испанийн Гран пригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга тамирчин юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600413
0 эможи

Hj
2019-02-21 10:15
Mash haramsaltai medee bn
keyboard_arrow_up