COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эцсийн эцэст.. Роналду найзаа олжээ

2019 оны 2 сарын 17

Эцсийн эцэст.. Роналду найзаа олжээ

Криштиану Роналду өнгөрсөн долоо хоногт “Сассуоло”-гийн хаалганд гоолдчихоод баяраа багийн хамтрагч Дибалатай хамт тэмдэглэсэн. Тэгвэл энэ долоо хоногт Криштиану Роналду гоолын баяраа Дибалагийн стилиэр тэмдэглэж, Дибала гоолын баяраа К.Роналдугийн стилиэр тэмдэглэсэн нь хоёр залуугийн хооронд өнгөц биш нөхөрлөл үүссэнийг нотолсон бөгөөд энэ нь сэтгүүлчдээр дамжин спорт сонирхогчдын ярианы сэдэв болоод байна.

Эцсийн эцэст.. Роналду найзаа олжээ

Эцсийн эцэст.. Роналду найзаа олжээ   

Дибала “Юве”-гийн ерөнхий дасгалжуулагчийн анхаарлыг татаж чадахгүй байгаа ч гол одынх нь анхаарлыг татаж чадсан бололтой хэмээн хэвлэлүүдэд тэдний нөхөрлөлийн талаар бичиж байна.

Эцсийн эцэст.. Роналду найзаа олжээ

Сүүлийн хагас жил тэд үнэхээр дотно нөхөрлөж байгаа бөгөөд хамт оройн хоол идэж, чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх болсон байна. Энэхүү харилцаанд Роналду багш, Дибала шаийн байр суурьтай байгаа бөгөөд Роналду залуу хамтрагчдаа байнга зөвлөгөө өгдөг болжээ.

Эцсийн эцэст.. Роналду найзаа олжээ

Дибала ч үгийг нь сайн авч, ахиц гаргаж байгаа гэнэ. Роналду бэлтгэлд хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд явж байхыг Дибалад захидаг гэж “Tuttosport”-д бичжээ. Сонирхолтой нь, К.Роналдутай ойртох тусам шигшээ багийн анд Л.Месситэй харилцах харилцаа нь хүйтэрч байгаа гэсэн яриа бас гарах болсон байна. Хоёр том одын талаар ярихдаа П.Дибала болгоомжтой ханддаг ч Роналдуг илүү магтдаг болжээ.

Эцсийн эцэст.. Роналду найзаа олжээ

Роналду багийн нөхөдтэйгөө найзалдаггүй гэдгээрээ алдартай. Шигшээ багт тэрээр Куарежматай байнга хамт байж, “Реал”-д Марселотой ярилцдаг байсан ч найзынхаа стилиэр гоолын баяраа тэмдэглэж, хүнд цаг мөчид нь дэмжлэг үзүүлж, чөлөөт багаа байнга хамт өнгөрүүлэн зураг хөргөө “гамгүй” даруулж байгаа нь анх удаа юм.  

Эх сурвалж: EAGLE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600299
2 эможи

keyboard_arrow_up