COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Дакар ралли 2019” уралдаан Перуд эхэллээ

2019 оны 1 сарын 07

Arslan.mn

Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли 2019” олон улсын тэмцээн Перу улсын Лима хотод өчигдөр/2019.01.06/ эхэллээ. XXXXI удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлсэн байна.

Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд нийт гурван тамирчин уралдана.

“Дакар ралли 2019”-д Монголын баг энэ удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар нар ажиллах бөгөөд тэмцээнийг сурвалжлахаар сэтгүүлч Б.Онон ажиллахааар болсон юм.

“Дакар ралли 2019” уралдаан Перу улсын нутагт 10 өдрийн турш 5603 км үргэлжлэх бөгөөд нийт замын 70 хувь нь элсэн цөл, байгалийн хамгийн хүнд бартаатай замд шилдгүүдээ тодруулна.

Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598940
0 эможи

keyboard_arrow_up