COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Энхбат Монголын олимпийн таеквондогийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов

2018 оны 11 сарын 28

Arslan.mn

Монголын олимпийн таеквондогийн холбоо ээлжит бус Их хурлаа /11.24/ хийж дүрмээ батлан, ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах ерөнхийлөгчөөр Д.Энхбатыг сонгосон байна.  

Тэрбээр 57 хувийн саналаар холбооны ерөнхийлөгч болсон бөгөөд ээлжит бус уг хуралд 109 гишүүн оролцжээ. Шинэ ерөнхийлөгч Д.Энхбат багаа бүрдүүлж, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар М.Энхбаатарыг томилсон байна.

Дашрамд дуулгахад, Д.Энхбатын хувьд 2006-2018 оныг хүртэлх 12 жилийн хугацаанд Монголын олимпийн таеквондогийн холбоог удирдаж байгаад сар гаруйн өмнө ёс зүйн хариуцлага хүлээн, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөөд байсан юм. 

 

Эх сурвалж: Д.Өлзийсайхан Монцамэ агентлаг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597630
0 эможи

keyboard_arrow_up