COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ө.Дүүрэнбаяр дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ

2018 оны 9 сарын 27

Arslan.mn

Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, SPS HD телевизийн бөх, залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр "Баку-2018" дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ.
+100 кг-ын жингийн тэмцээнд барилдсан ОУХМ, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр В хэсэгт орж, эхний даваандаа хийлж, хоёрдугаар тойрогт Венесуэлийн бөхийг өчих мэхээр, гуравдугаар тойрогт Кубын бөхийг даралтаар цэвэр яллаа. Ийнхүү шөвгийн наймд үлдсэн бөгөөд хэсгийн аваргын төлөө Японы бөх Хисаёши Харасаваг үүрэм мэхээр цэвэр ялж, шөвгийн дөрөвт үлдсэн. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд манай бөх Гүржийн Гурам Тушишвилит ялагдсан.
Ө.Дүүрэнбаяр маань Олимпийн аварга Чехийн бөх Лукаш Крпалехийг нэмэлт цаг дээр вазари үнэлгээгээр ялж дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595301
0 эможи

keyboard_arrow_up