COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголчууд Азийн 3x3 тэмцээнээс хос медаль хүртлээ

2018 оны 9 сарын 10

Image may contain: 10 people, including Tugsjargal Sambuu, people smiling

Дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж буй 3х3 шигшээ багийн тамирчид маань ээлжит нэгэн түүхээ бичлээ.

Казакстаны Астана хотноо болсон шилдэг 12 багийн тоглолт болж үзүүштэй өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол улсын Улаанбаатар баг хэсэгтээ гурван хожил байгуулж шилдэг дөрөвт багтсан юм.

Улмаар хагас шигшээд Наран улсын шигшээ Токио багт хожигдсон ч хүрэл медалийн төлөө эзэн орны Алматы Жигалма багийг талбайд нь буулган авч 3-р байрт шалгарсан юм.

Мөн манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тоглогч Г.Цэнгүүнбаяр болон Э.Чимэддолгор нар шидэлтийн тэмцээний аварга болсон юм.

Гэхдээ энэ бидний хувьд цор ганц бахархах зүйл байсангүй. Монгол залуусын ялалт амжилтын буухайг U18 насны шигшээ баг үргэлжлүүллээ.

Манай 18 насны шигшээ багийн хөвгүүд урьдчилсан шатанд 4, үндсэн хэсэгт 2 хожиж хэсгээ тэргүүлсэн юм. Улмаар хасагдах шатны эхний учраа Киргизстаны багийг хялбархан хожиж хагас шигшээд шалгарсан. Гэсэн хэдий ч Шинэ Зеландын хүчирхэг багтай тоглож хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө Катарын багтай тоглохоор болсон юм.

Ингээд медаль хүртэх сүүлийн боломжоо манай тамирчид төгс ашиглаж Катарын шигшээ багийг 21-15 харьцаатай хожсоноор хүрэл медаль хүртлээ.

Image may contain: 1 person, smiling, standing

Мөн тэмцээний турш жигд тоглолтыг үзүүлсэн Г.Ган-Эрдэнэ билэгдлийн шилдэг гурван тоглогчийн нэгээр нэрлэгдсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594687
0 эможи

keyboard_arrow_up