COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Рэй Аллен алдрын танхимын үйл ажиллагааны талаар

2018 оны 9 сарын 06

Image result for ray allen

Лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэн буучдын нэг 2008, 2012 оны НБЭ аварга Рэй Аллен 9 сарын 8-нд болох алдрын танхимын үйл ажиллагаанд хамтдаа аварга авсан Бостон Сэлтиксийн тоглогчдоос ирж баяр хүргээсэй гэж хүсэхгүй байгаагаа “Шамс Чарани” шоунд оролцож байх үедээ хэлжээ.
Анх Сэлтиксээс явахдаа л хуучин багийнхантайгаа холбоогоо тасалсан Аллен одоо хүртэл Рондо болон Гарнэтт нартай холбогдоогүй ажээ. Ганц л тоглогчтой буюу багийн ахлагч Пол Пийрстэй эвлэрсэн бөгөөд алдрын танхимын үйл ажиллагаанд Пийрсыг үг хэлж магадгүй талаар ярилцлага өгчээ. Мөн 2012 онд Майами Хит багтай аварга авахад хамтдаа хүчин зүтгэсэн Леброн Жэймс ёслолын арга хэмжээнд хүрэлцэнэ ирнэ хэмээн Аллен хэлжээ.
2018 оны NBA-н алдарын танхимд Нийтдээ 13 хүн элсэхээр болсон ба тоглогчийн замналаараа элсэж байгаа эрхмүүд нь Рэй Аллен, Грант Хилл, Жэсон Кидд, Стив Нэш нар юм. Эмэгтэй тамирчдаас Тина Томпсон Кэти Смит хоёр багтсан бол Европ тивийн хамгийн шилдэг 50 тоглогчийн нэг Дино Ража энэ жилийн алдрын танхимд элссэн билээ. Ёслолын үйл ажиллагаа УБ-н цагаар 9 сарын 8-ний өглөө 07:00 цагаас эхлэх хуваарьтай байна.

Эх сурвалж: Slamdunk.ru
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594612
0 эможи

keyboard_arrow_up