COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.Хаянхярваа Азийн наадмын гольфийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно

2018 оны 8 сарын 17

Индонезийн нийслэл Жакарта болон Палембанг хотноо 2018 оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд болох Азийн наадмын гольфийн тэмцээнд "Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа эх орноо төлөөлөн  оролцохоор боллоо.

Тэрбээр Сонирхогчийн гольфийн 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд эрэгтэйчүүдийн медалистийн ангилалд тэргүүн байр эзлэн шилжин явах цомын эзэн, Алтан Медаль, Монгол Улсын аварга цол хүртсэн бөгөөд ийнхүү Азийн наадамд оролцох эрхээ авсан юм. 

Гольфийн тэмцээн наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд болно. 

Монгол Улсаас таэквондо, кураш бөх, воллейбол, сагсан бөмбөг, харваа, софт теннис, элсний воллейбол, газрын теннис, усанд сэлэлт, гольф, уран гимнастик, параглайдинг, жиү жицү, самбо, бокс, жүдо, триатлон, спорт авиралт, ширээний теннис, буудлага, боулинг, карате, хүндийг өргөлт, бадминтон, сквош теннис, туялзуур сэлэм зэрэг төрлөөр оролцох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593960
0 эможи

keyboard_arrow_up