COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Наадамд зодоглох бөхчүүдийг Спортын төв ордонд бүртгэнэ

2018 оны 7 сарын 05

Arslan.mn

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадамд уламжлал ёсоор хүчит 512 бөх барилдана.

Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр барилдах бөхчүүдийг 2018 оны долдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд 09-18 цагийн хооронд Спортын төв ордонд бүртгэнэ.

Улсын наадамд барилдах гэнэтийн ослын даатгалд даатгуулсан 18-аас дээш насны бөхчүүд цолны үнэмлэх, 2 хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм.

Мөн өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах хөвгүүдийг долдугаар сарын 8, 9-ны өдрүүдэд 09-17 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.

Барилдаанд 2002.01.01 - 2004.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд барилдах бөгөөд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, 2 хувь цээж зураг, зодог шуудгаа тус тус авч очихыг Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59304
0 эможи

keyboard_arrow_up