COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШАРАПОВА ЭХНИЙ ТОЙРГООС ТЭМЦЭЭНИЙГ ӨНДӨРЛҮҮЛЭВ

2018 оны 7 сарын 05

Шарапова эхний тойргоос тэмцээнийг өндөрлүүлэв

Талбайн теннисний энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээн болох 'Уимблдон' Английн Лондон хотод болж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний тойргийн тоглолтууд болж, 64 теннисчин тодроход ОХУ-ын алдарт теннисчин Мария Шарапова багтсангүй. Шарапова эхний тойрогт нутгийн теннисчин Диатченкотой оноолт таарсан ч (7:6, 6:7, 4:6) ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Шарапова сүүлийн хоёр жилийн хугацаанд сэргээшийн асуудлаас болж багагүй асуудалд орсон ч талбайдаа эргэн ирсэн. Өнгөрөгч зургадугаар сард Францын нээлттэй тэмцээний дунд шөвөгт шалгарсан Шарапова энэ удаа 'Уимблдон'-ыг эхний тойргоос өндөрлүүллээ. Мариа Шарапова 2004 онд 17 насандаа “Уимблдон”-д түрүүлж байсан юм. Хамгийн сүүлд буюу 2014 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлснээс хойш “Их Дуулга”-д түрүүлж чадаагүй.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59300
0 эможи

keyboard_arrow_up