COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улирлын үнэ цэнэтэй тоглогч ЖЕЙМС ХАРДЕН

2018 оны 6 сарын 27

Image result for james harden

NBA-гийн өнгөрсөн улирлын шилдгүүдийг зарлав. “Хьюстон Рокитс”-ын хамгаалагч Жеймс Харден улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодорлоо. Түүнтэй энэ шагналын төлөө “Кливлэнд Кавальерс”-ын Леброн Жеймс, “Нью Орленс Пеликанс”-ын Энтони Девис нар эцсийн шатанд өрсөлдсөн ч Харден илүү санал авчээ. Тэр үнэ цэнэтэй тоглогчийн санал асуулгад 2 жил дэд байрт орж байв. Тэрбээр 2015, 2017 онд санал асуулгад эхлээд Стивен Керри, дараа нь Рассел Уэстбүркийн ард бичигдсэн. Харин энэ улиралд 30.4 оноо авч, баг нь 65-аас дээш ялалт байгуулсан юм. Тоглогч өөрөө 30-аас дээш оноо дунджилсан, баг нь 65-аас дээш ялсан тохиолдолд тухайн улиралдаа үнэ цэнэтэй тоглогч болдог бичигдээгүй хуулийг энэ удаа ч зөрчсөнгүй. “Рокитс”-ын түүхэнд улирлын үнэ цэнэтэй тоглогч болсон 3 дахь тоглогч бөгөөд түүнээс өмнө Хакем Олажувон, Мозес Малоун нар энэ шагналыг хүртэж байлаа. Түүнчлэн NBA-гийн түүхэнд 30 оноо дунджилсан, баг нь 65 ялсан дөрөв дэх тоглогч юм. Түүнээс өмнө Карим Абдул Жаббар, Майкл Жордан, Стифен Керри нар ийм амжилт үзүүлж байв.

2017-2018 оны NBA-гийн шагналтнууд:

Үнэ цэнэтэй тоглогч: Жеймс Харден, /Хьюстон Рокитс/

Шилдэг хамгаалагч: Руди Гобер, /Юта Жазз/

Шинэ тоглогч: Бэн Симмонс, /Филадельфи 76/

Шилдэг зургаа дах тоглогч: Луи Уильямс, /Л.А Клипперс/

Амжилт ахисан тоглогч: Виктор Оладипо, /Индиана Пэйсерс/

Шилдэг дасгалжуулагч: Дуэйн Кэйси, /Торонто Рэпторс/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59021
0 эможи

keyboard_arrow_up