COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ИСПАНИЙН ШИГШЭЭГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ Ж.ЛОПЕТЕГИ АЖЛАА ӨГЛӨӨ

2018 оны 6 сарын 14

Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэхэд ердөө нэг хоног үлдээд байна. Шигшээ багууд бүгд Орост  хүрэлцэн ирж тэмцээний өмнө тус тусын кэмпдээ байрлаж, бэлтгэлдээ ороод байна. Харин өнөөдөр Испанийн шигшээ баг дасгалжуулагч Ж.Лопетегиг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ тухай Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Рубиалес дөнгөж сая мэдэгдсэн байна.

Arslan.mn

Тэрээр, энэ шийдвэрийнхээ тухай “маш төвөгтэй” хэмээгээд Ж.Лопетегийн дараагийн ажилд амжилт хүссэн байна. Магадгүй Ж.Лопетеги ажлаа өгөх гол шалтгаан нь Реал Мадрид клубтэй гурван жилийн гэрээ байгуулсан явдал болов уу. Л.Рубиалесын ярьж буйгаар дэлхийн аваргын өмнөх бэлтгэлийн үеэр шигшээ багтайгаа хамт байх ёстой байсан бололтой. Одоогоор Испанийн шигшээ багийг удирдах дараагийн дасгалжуулагчийн нэр тодорхой бус байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58465
0 эможи

keyboard_arrow_up