COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Лукаку дубль хийж багаа хожилд хөтөллөө

2018 оны 6 сарын 13

Arslan.mn

Бельгийн шигшээ баг Коста Рикагийн шигшээ багийн эсрэг ДАШТ-ний өмнөх хамгийн сүүлийн бие халаалтын тоглолтоо хийлээ. Тус тоглолтод Ромелу Лукаку хоёр гоол оруулж Бельгийн шигшээ Коста Рикаг буулгаж авсан байна. Коста Рикагийн шигшээ багаас Брайн Луйз 24 дэх минутад тоглолтын анхны гоолыг оруулсан бол 31 дэх минутад Бельгийн шигшээ багаас Драйс Мертенс гоол оруулж тооны харьцааг тэнцүүлжээ.

Ромелу Лукаку 1 дүгээр үеийн төгсгөл болон 2 дугаар үеийн эхэнд нэг нэг гоол оруулж тоглолтын хувь заяаг өөрийн багт эргүүлсэн бол Миши Бачуай 4 дэх гоолыг оруулж тус тоглолтод цэг тавьжээ. Энэхүү тоглолт ДАШТ – ний өмнөх бие халаалтын сүүлийн тоглолт байсан бөгөөд Бельги ирэх Даваа гарагт Панамтай, Коста Рика Ням гарагт Сербийн багуудтай тоглох хуваарьтай байгаа юм.

Бельгийн шигшээ багийн менежер Роберто Мартинез “Эден Хазардын бэртэлд санаа зовохгүй байна. Тэр тун сайн тоглолоо. Форм сайтай харагдсан” гэж хэлжээ.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58445
0 эможи

keyboard_arrow_up