COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алматагийн тэмцээнээс Э.Цэндбаатар АЛТАН МЕДАЛЬ зүүлээ

2018 оны 5 сарын 16

Arslan.mn

Казахстаны Алмата хотноо ЗХУ-ын армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит сонирхогчийн боксын олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийд боксын хөгжлөөр тэргүүлэгч ОХУ, Узбекистан, Киргиз, Тажикстан, Казахстан, Монгол зэрэг улсуудын шилдэг боксчид 10 жинд нийт 128 боксчин хүчээ сорьсон юм. Эх орноо төлөөлж оролцсон Риогийн олимпийн наадмын тавдугаар байрын шагналт олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар 64 кг-ын жинд тулалдаж алтан медаль зүүлээ.

Тэрээр алтан медалийн төлөөх тулаанд Узбекстаны тамирчинг ялсан юм. Энэ тэмцээнд хүч үзсэн спортын дэд мастер Ц.Мөнхбаатар хүрэл медаль зүүсэн бол олон улсын хэмжээний мастер А.Нурлан тавдугаар байрт шалгарсан байна. Алматад болсон тэмцээнд оролцсон Э.Цэндбаатар, А.Нурлан, Б.Сүххуяг нар Астана хотод хамтарсан бэлтгэлд оролцохоор болжээ.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
57334
3 эможи

keyboard_arrow_up