COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Озеки Гоэйдо эхний ялагдлаа хүлээв

2018 оны 5 сарын 16

Arslan.mn

Мэргэжлийн сумогийн Нацү башёгийн гурав дахь өдрийн барилдаан явагдаж өндөрлөлөө. Энэ өдөр 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Маэгашира Шохозаныг ялсан бол Какүрюү М.Ананд Кайсейгаар гурав дахь даваагаа авчээ. Тэрбээр Кайсейг 12 дахь удаагаа давж буй нь энэ юм. Харин Японы найдвар Озэки Гоэйдо шинэ комүсби Эндотой барилдаж эхний унаагаа авчээ.

Энэ сард озэки цолны төлөө барилдаж буй сэкиваке Точиношин манай бөх Тамаваши Б.Мөнх-Оргилыг даван гурав дахь даваагаа авлаа. Мөн өнгөрсөн сард амжилттай барилдсан Ичиножёо А.Ичинноров, Даэйшёог давж башёг унаагүй үргэлжлүүлж байна. Харин энэ сард дээд зиндаанд хүч үзэж буй Чиёошома Г.Мөнхсайхан Такарафүжид унасан бол Араваши Э.Дөлгөөн Окиноумид өвдөг шорооджээ. Жюүрёо зиндаанд барилдаж буй Кёкүшюүхо Эрдэнэбаатар, Дайшохо Ундрал, Азамарюү Тодбилэг, Такайнова Баасандорж нар өрсөлдөгчөө давжээ. Харин Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, Сэйро Өнөболд ялагдсан юм.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57333
0 эможи

keyboard_arrow_up