COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.МАНДАХНАРАН ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлсэн хэвээр байна

2018 оны 5 сарын 10

Arslan.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Каспийск хотод болсон Европын АШТ, Перугийн нийслэл Лимад болсон Пан Америкийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.

Гуравдугаар сард Бишкект болсон Ази тивийн АШТ-ий дараа гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Золбоо, Л.Төртогтох, Ц.Цогбадрах гэсэн манай 4 бөх дэлхийн чансааг тэргүүлсэн юм.

Харин Европ, Пан Америкийн аваргын дараа чансаанд нэлээд өөрчлөлт орж, 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран 32 оноогоор дэлхийг чансааг өнгөлсөн хэвээр үлдэж, манай бусад бөхчүүдийн чансаа буурсан байна. Тухайлбал, 57 кг-д Ц.Цогбадрах 32 оноотой аман хүзүүдсэн бол, Л.Төртогтох 92 кг-д 27, Н.Золбоо 125 кг-д 35 оноотой тус тус гуравдугаар байрт бичигджээ.

ОХУ-ын бөхчүүд эрэгтэйчүүдийн дэлхийн чансаанд хүч түрэн орж ирлээ. Манай бөх Г.Мандахнаран болон 125 кг-д АНУ-ын Ник Гвяздовски нараас бусад бүх жинд Оросын бөхчүүд чансааг тэргүүлж байгаа юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57106
0 эможи

williams owen
2018-05-10 17:59
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18years болон түүнээс дээш хугацаанд тохиромжтой хугацаатай. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу
keyboard_arrow_up