COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Монголын мистер-2018” цолыг “Хар ирвэс“ клубын тамирчин Ш.Амарсайхан хүртлээ

2018 оны 4 сарын 23

Arslan.mnМонголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулдаг Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах “Монголын мистер-2018” тэмцээн өчигдөр болох (2018.04.22-ны ням гариг) болж өнгөрлөө. Бодибилдинг, фитнессийн 200 тамирчин өрсөлдсөн тэмцээний хүсэн хүлээдэг гол шагналын эзнээр "Хар ирвэс" клубын тамирчин Ш.Амарсайхан тодорч “Монголын мистер-2018” цомыг хүлээн авлаа. Дөрөвдүгээр сар Монголын бодибилдинг, фитнессийн спортынхны хувьд онцлох сар болж байна. Ирэх баасан, бямба гаригт (2018.04 сарын 26-27) Улаанбаатар хотод Ази тивийн аварга шалгаруулах Бодибилдингийн тэмцээн болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллагдаж байгаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд 40 гаруй орны баг тамирчид оролцох гэж байна. Өчигдөр УАШТ-ий эхний 6 байранд орсон тамирчид Азийн аваргад оролцох эрхийг хүртлээ. Энэ удаагийн “Монголын мистер-2018” тэмцээнийг Хорхон фарм, Supra Gut, Зиндаа фитнесс клуб, TOTAL SPORTS, TESO,ТВ-5 телевиз болон FM-107.5 ивээн тэтгэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56400
0 эможи

keyboard_arrow_up