COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Манчестер Юнайтед лигийн дэд байраа баталгаажуулав

2018 оны 4 сарын 20

Arslan.mn

Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн сүүлийн тоглолт болж өндөрлөлөө. Лигийг дэд байрт бичигдэж буй Манчестер юнайтед Боурнмутын талбайд зочилж 2:0-ээр ялалт байгууллаа.

Эхний үе  28 дахь минутанд Манчестер Юнайтедын төвийн хамгаалагч Крис Смоллинг гоолдож багтаа тэргүүлэл авчирснаар өндөрлөсөн.Шийдвэрлэх хоёрдугаар үед Боурнмут гоол оруулах даалгавартай гарч ирсэн ч хамгаалалтандаа алдаа гаргаж Белги довтлогч Ромелу Лукаку гоолдож багтаа ялалт авчирчээ.

Ингэснээр Манчестер Юнайтед 74 дэх оноогоо авч хүснэгтийн дэд байраа хадгалсан бол Боурнмут 38 оноотойгоор лигийн арваннэгдүгээрт бичигдэж байна. Английн премьер лигт Манчестер сити 34 оноотойгоор түрүүлэх болзлоо хангаад байгаа бол аваргуудын лигийн эрхийн төлөө Тоттенхем, Челси багууд ширүүн өрсөлдөж байна.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56295
0 эможи

Зочин
2018-04-20 14:36
"Сэтгүүлчид" ээ наад бичсэн юмаа уншдаггүй юм уу? МЮ 74 оноо авч дэд байраа хадгаллаа гэснээ МС 34 оноотой түрүүлэх болзлоо хангаад байна гэж хүний санаанд багтахгүй юм бичих юм. Сэтгүүлчид нэртэй улсууд бичиг үсэг, арифметик мэдэхгүй. Хамгийн аймшигтай нь ганц нэг тохиолдол биш, сонин хэвлэл, ТВ
keyboard_arrow_up