COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтын бөмбөгийг талбайд гаргах анхны Монгол хүүхдийг шалгаруулна

2018 оны 4 сарын 19

Arslan.mn

ОХУ-д болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглолтын бөмбөгийг анх удаа Монгол хүүхэд талбайд гаргах боломжтой болжээ.

Тоглолтын нээлтийн бөмбөгийг талбайд гаргах хүүхдийг хэрхэн шалгаруулах талаар Хөл бөмбөгийн ДАШТ-ний хамтрагч түнш Киа корпорацийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

"Киа Моторс Монгол" компанийн борлуулалтын менежер А.Угтахбаяр "2007 оноос оноос ДАШТ-ний хамтрагч түншээр ажиллаж буй Киа корпорацийн үйл ажиллагаа явуулдаг 64 улстай өрсөлдөж бид Монгол хүүхдийг хөлбөмбөгийн ногоон талбайд гаргах эрхийг олж аваад байна. ОХУ-д зохион байгуулагдах ДАШТ-ний хүрээнд 66 тоглолт зохион байгуулагдана. Үүний 40-н тоглолтын бөмбөгийг орос хүүхдүүд, үлдсэн 26 тоглолтын бөмбөгийг дэлхийн бусад орноос ирсэн хүүхдүүд талбайд гаргах юм. 

Хөлбөмбөгийн ДАШТ-ний үеэр тоглолтын бөмбөгийг талбайд гаргах анхны Монгол хүүхдийг эсээ бичлэгийн уралдаан зарлаж  шалгаруулахаар болсон. Уг уралдаанд 10-14 насны хүүхдүүд оролцож, нэг ялагч, өөрийн асран хамгаалагчийн хамт ОХУ-ыг зорих юм. Дөрөвдүгээр сарын 20-оос тавдугаар сарын 3-ны хооронд үргэлжлэх "My dream kia" сэдэвт эсээ бичлэгийн уралдааны эхний шатанд есөн эсээг шалгаруулан, дараагийн шатанд ганцаарчилсан ярилцлагад оруулж ялагчийг тодруулна. 

Дэлхийн 25 орноос ирсэн хүүхдүүдтэй хамт сургалтад хамрагдаж, эх орноо сурталчлахад хувь нэмрээ оруулах ялагч маань англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, хөлбөмбөгт дуртай байвал давуу тал болно.

ОХУ-ыг зорих бөгөөд бүх зардлыг "Киа Моторс Монгол" ХХК болон бусад дэмжигчид гаргана" гэв. 

Шалгарсан нэг хүүхэд зургаадугаар сарын 27-ны өдөр Нижний Новгород хотод болох Швейцарь - Коста Рикагийн тоглолтын бөмбөгийг талбайд гаргаж ирэх юм байна. 


Эсээнд тавигдах шаардлага:

  • 10-14 насны бүх хүүхэд /хүйс харгалзахгүй/.
  • Эсээний агуулга “Миний мөрөөдлийн КИА” гэсэн сэдвийн доор хүсэл мөрөөдлийнхөө талаар 300-450 үгэнд багтаан бичнэ. 
  • Үг үгсийн болон утга найруулгын алдаагүй байх.
  • Өөрийн овог, нэр, холбогдох хаяг, сургууль, ангиа тодорхой бичих.
  • Англи, Монгол аль нэг хэл дээр бичигдсэн байж болно. 
  • Эсээний агуулгад нийцсэн гэрэл зураг хавсаргаж болно.

Шалгаруулах журам

1-р шат: Шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 9 эссэг шалгаруулна

2-р шат: Ярилцлаганд оруулах /Kia Motors Mongolia компанийн төлөөлөгч нар шилдэг оролцогчдоос англи хэлний мэдпэг болон ачаалал даах, олон нийттэй харилцах зэрэг чадварыг үнэлэн ялагчыг тодруулна/

Эсээ хүлээн авах хаяг:

И-мэйл: MyDreamKia@kmm.mn

Facebook: Kia Motors Mongolia

Шуудангийн хаяг: БЗД, 1-р хороо, Чингис И март төвийн 3 давхар, Киа Моторс Монгол ХХК

Биечлэн хүргэх: Чингис И март Худалдааны төвийн 3 давхарт байрлах “Киа автомашины үзэсгэлэнгийн танхим”-д өдөр бүр 11.00-20.00 цагийн хооронд

Лавлах утас: 94071991, 91107744

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56274
0 эможи

keyboard_arrow_up