COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бодибилдинг, фитнессийн эмэгтэй төрлүүд

2018 оны 4 сарын 18

Дөрөвдүгээр сарын 22-нд болон Бодибилдингийн УАШТ-д олон эмэгтэй тамирчид цөөнгүй оролцоно. Энэ мэдээ бодибилдингийн тэмцээний тайзан дээр булчингаа хөгжүүлсэн охид бүсгүйчүүд гарч ирнэ гэсэн бодлыг төрүүлж байна уу?
Энэ удаа Бодибилдингийн спортын 17 төрлөөс эмэгтэйчүүдийн өрсөлддөг гурван төрлийг онцлон танилцуулж байна.

Бикини мисс: Энэ төрөлд биеийн харьцаа зөв тэгш, гоё сайхан бие бялдартай гоо бүсгүй, мисс бүсгүйчүүд өрсөлддөг. Ихэнх загвар өмсөгчид ямар ч булчингүй, хэт тураалтай байх нь бий. Харин эрүүл чийрэг, гоо сайхан гэсэн тодотголоор шүүлт явагддаг бодибилднингийн Бикини мисс төрөлд зааланд бикини миссийн бэлтгэл хийдэг, бие галбир, мөр, өгзөг зөв тэгш хөгжсөн, арьс нь толигор, биеийн харьцаа тэгш бүсгүйчүүд өрсөлддөг. Тэдэнд бодибилдингийн үндсэн шалгуур булчин шөрмөс хөгжүүлсэн байх эсэх гэсэн үзүүлэлт хамаарахгүй.

Бодифитнесс мисс: Энэ төрөлд өрсөлдөж байгаа тамирчдад эрүүл чийрэг бие, спортлог хэв шинжүүд хадгалсан, гоолиг нарийн бэлхүүстэй, өргөн мөртэй байх ёстой гэсэн шалгуур тавигддаг. Энэ бол шалгаруулалтын гол үзүүлэлт юм. Мөн тамирчны хэвлийн зургаан булчин, мөрний булчин болон гарын хоёр толгойт булчин, нурууны өргөн булчин гэх зэрэг хүний анатомид гарах ёстой булчин гарсан, гэхдээ ил харагдах судас шөрмөсгүй байх шаардлага тавигддаг. Бодибилдингийн төрлүүдтэй харьцуулахад тамирчинд өөхний хувь хамгийн бага байх ёстой.

Мисс фитнесс: Энэ төрөл нь бодифитнесс мисстэй боловч тамирчдад хэт өөхний хувьд нимгэн, булчинлаг биш байх ёстой гэсэн шалгуур тавигддаг. Мөн булчин хэт том биш бас хэт жижиг биш ялгарч харагддаг байх. Мисс финнес төралд өрсөлдөж байгаа охид бүсгүйчүүд гоо сайхан байх, эрүүл чийррэг, спортлог байх гэсэн гурван шинжийг бүрдүүлсэн байдаг.

Спортлог, эрүүл чийрэг, гоё сайхан биетэй охид бүсгүйчүүдийн тэмцээнийг үзэхийг хүн бүхнийг 2018 оны дөрөвдүгээр сарын 22-нд Корпорайт Конвершн Центерт болох Монгол Улсын АВАРГА шалгаруулах “Монголын Мистер – 2018” тэмцээнийг санал болгож байна.

Билетийг UB ЛАВЛАХ 1900-1617 руу утасдан үнэгүй хүргүүлж аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56213
0 эможи
keyboard_arrow_up