COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Stephen Curry баасан гарагт багтайгаа нэгдэнэ

2018 оны 3 сарын 22

Arslan.mn

Аваргаа хамгаалагч Голден Стэйт Уорриорс багийн гол тамирчид бэртэлд өртөөд байгаа. Холбогч Стефен Көрри энэ Баасан гарагт шагайны бэртлээс эргэн ирж, багтайгаа нэгдэхээр болжээ.

Тэрээр гуравдугаар сарын 8-нд баруун шагайгаа бэртээснээс болж сүүлийн таван тоглолтыг өнжиж байгаа бөгөөд баг нь гурван ялагдал хүлээсэн юм. Голден Стэйт Уорриорс баг энэ улиралд Көрригийн оролцсон тоглолтуудад 40 хожил байгуулж, 10 хожигдол хүлээсэн. Харин түүний эзгүйд 13 хожиж, найм хожигджээ.

Сүүлийн гурван улиралд өрнөд бүсийг амжилтаараа тэргүүлсэн Уорриорс  энэ удаа тэргүүн байраа Хьюстен Рокетс багт алдахад хүрээд байна.

Лигийн хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч Стефен Көрри энэ улиралд дундын зайнаас 50 хувьтай, холын зайнаас 42 хувьтай довтолж, 26.3 оноо, 6.2 оновчтой дамжуулалт, 5.1 самбараас бөмбөг авалтаар дунджилж байгаа юм.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
55175
3 эможи
keyboard_arrow_up