COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Н.ТӨГСЦОГТ Кубын тамирчинтай тулалдана

2018 оны 3 сарын 21

Arslan.mn

Сонирхогчийн боксын олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээрх 10 дахь тулаанаа ирэх сард хийхээр болсноо зарлалаа. Дэлхийн чансааны 24 дүгээрт эрэмбэлэгдэж буй манай тамирчин энэ удаа Кубын боксчинтой тулалдахаар болсон юм.

Анх 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингенд анхны тулаанаа хийж байсан Н.Төгсцогт  есөн тулаан хийж, наймд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан.

Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 19 тулаан дараалж ялаад байсан Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг оноогоор ялсан юм.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55129
0 эможи
keyboard_arrow_up