COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЛИВЕРҮҮЛ : МАНЧЕСТЕР СИТИ хоёрын нэг нь л ТЭМЦЛЭЭ үргэлжлүүлнэ

2018 оны 3 сарын 20

Arslan.mn

Английн олон баг шигшээ 8-д үлдэх учраас өөр хоорондоо таарах магадлал их бий гэсэн таамаглал дэвшүүлж байсан нь биеллээ олов. Хүлээж байсан 4 баг биш, 2 баг гарсан нь хоорондоо таарлаа. Нэг талаас азтай, нөгөө талаас гунигтай. Азтай нь юу вэ? гэхээр ямар ч гэсэн Английн нэг баг шөвгийн 4-д үлдэж цомын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх нь. Гунигтай гэдэг нь, Ливерпүүл, Манчестер Сити багийн аль аль нь маш өнгөтэй, дэвшилттэй, оргил үе дээрээ байгаа. Аль ч багийг нураах чадал бүрдсэн. Тиймээс 2 баг нь хоорондоо таарсан нь тун гунигтай.

Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клопп багаа ялна гэдэгт итгэлтэй байгаагаа аль хэдийнээ илэрхийлээд амжсан. Сүүлийн 9 тоглолтоос Ливерпүүл 5 хожиж, 2 тэнцэж, ердөө л 2-т нь хожигдсон статистик үзүүлэлт ч Ливерпүүлийн талд. Хамгийн сүүлд Манчестер Ситиг талбай дээрээ 4:3 -аар илүүрхэн хожсон. Энэ бүхэн нь Клопп, түүний багийнханд итгэл төрүүлжээ. Дээр нь Манчестер Сити бидэнтэй таарсандаа айдастай байна. Энэ бол сайн мэдээ гэж Клопп хэлэв. Тэр Манчестер Ситиг хожих мастер төлөвлөгөөгөө хэдийнээ гаргасан гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55106
0 эможи
keyboard_arrow_up