COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бэхбаяр Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд түрүүллээ

2018 оны 3 сарын 12

Arslan.mn

ОХУ-ын Улаан-Үд хотноо Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээний эхний өдөр Э.Бэхбаяр аваргын алтан медалийн эзэн болов.

Тус тэмцээнд  57, 65, 74, 86, 97 кг жингийн барилдаан тус тус болж, манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-д нийт таван барилдаан хийжээ.

Тэрбээр тэгшитгэлд спортын мастер Б.Төгсийг 10:0-ээр, 1/8 шигшээд Б.Түмэнцогтыг 12:1-ээр, шөвгийн наймд ОХУ-ын АШТ-ий хошой хүрэл медальт Якутын Арыйаан Тютринийг 4:2-оор, хагас шигшээд Тувагийн Белек-оол Кужугетийг 3:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд энэ оны Красноярскийн “Алтан Гран при”-гийн хүрэл медальт Тувагийн Хуреш-Оол Дондук-Оолыг 2:1-ээр тус тус ялж аваргалжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54756
0 эможи
keyboard_arrow_up