COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алина Загитова: Ээж “Олимпод сайн оролцвол нохой авч өгнө“ гэсэн

2018 оны 2 сарын 26

“Пёнчан 2018” олимпийн аварга, ОХУ-ын 15 настай уран гулгагч охин Алина Загитова акита-ину үүлдрийн нохойтой болохыг маш их хүсч байгаа гэнэ. Ээж нь түүнд өвлийн олимпод амжилттай оролцвол нохойтой болгох талаар ярилцана гэж амласан аж.

Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олимпийн өмнө Японд цугларалтад гараад байхдаа акита-ину үүлдрийн нохойны зурагтай сэтгүүл олж үзсэн юм. “Хачико” кинод гардаг нохойны талаар бичсэн байсан. Надад шууд л таалагдсан. Яг түүн шиг үнэнч нөхөртэй болохыг маш их хүсч байна. Энэ талаар ээждээ хэлэхэд “Олимпод сайн оролцчих, тэгээд энэ талаар ахин ярилцья” гэж хэлсэн юм. Аавтай ярьж байж шийднэ, ямар шийдвэр гаргахыг нь мэдэхгүй байна" гэжээ. 

"Нохойтой болохыг маш их хүсч байна. Би ер нь амьтанд хайртай. Москва дахь гэрт минь муур, бас хоёр шиншилла бий. Би тэдэнтэйгээ ярилцдаг. Бүр аав, ээжтэйгээ хуваалцаж чадаагүй зүйлсээ ч ярилцдаг. Тэд хэзээ ч надаас урвахгүй, намайг ойлгодог гэдэгт итгэдэг. Өмнө нь надад йоркшир терьер үүлдрийн нохой байсан. Даанч жижигхэн биетэй. Харин акита-ину бол том, хамтдаа хэнээс ч айхгүй зугаалж чадна” хэмээн ярьжээ. 

Алина Загитова: Ээж "Олимпод сайн оролцвол нохой авч өгнө" гэсэн

Эх сурвалж: EAGLE.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
2
yay an post
3
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
54271
24 эможи
keyboard_arrow_up