COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Насанбат: Допинг хэрэглэсэн бөхчүүдийн дунд улсын, аймгийн цолтнууд байгаа

2018 оны 2 сарын 22

Arslan.mn

Допингийн эсрэг үндэсний төв бөхчүүдийг шинжилгээнд хамруулахад таван бөхөөс допинг илэрчээ. Энэ  талаар Допингийн үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр ярихдаа “Спортыг дэмжих сангийн журмаар Допингийн эсрэг төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл үндэсний баяр наадамтай ямар ч холбоогүй.

Arslan.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны  дэргэд Спортыг дэмжих сан гэж байдаг. Энэ сангийн журмаар Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран 2017 оны есдүгээр сараас эхлэн “Допинггүй монгол бөхийн төлөө'' зорилтот ажлыг хэрэгжүүлж байгаа. Бидэнд БСШУСЯ-наас үндэсний бөхөөр хичээллэж буй залуусаас допингийн шинжилгээний сорьц авах чиглэл өгсөн. Үүн дагуу 35 бөхөөс допингийн шинжилгээ авсан. 

Допинг хэрэглэсэн нь А сорьцоор тогтоогдсон бөхчүүдийн дунд улсын цолтой бөх ч бий, аймгийн цолтой хүмүүс ч байгаа. Шинжилгээг хийхдээ үндэсний баяр наадмаас хойш болсон томоохон барилдаануудыг сонгож, барилдааны үеэр сорьц авсан" хэмээлээ.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54173
0 эможи
keyboard_arrow_up