COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Манчестер Сити “Фа Каф“-аас хасагдлаа

2018 оны 2 сарын 21

Arslan.mn

Английн хөлбөмбөгийн холбооны “ФА кап” цомын төлөөх тэмцээний тавдугаар шатны тоглолтууд болж өндөрлөлөө.

Лигийг тэргүүлэгч Манчестер сити цомын тэмцээний энэ шатанд нэгдүгээр лигийн Уиган Атлетик клубийн “DW” цэнгэлдэхэд зочилж 1:0-ээр ялагдаж “ФА” капын төлөөх өрсөлдөөнөөс хасагдлаа. Уиган Атлетик клубээс  хожлын гоолыг хоёрдугаар үеийн 79 дэх минутанд  Уилл Григг оруулсан юм. Энэ тоглолтын 45 дахь минутанд Фабиан Делф улаан картаар торгуулж талбайг чөлөөл багаа хөөджээ.

Манчестер сити болон Уиган багууд  өмнө нь 2013 онд “ФА кап” тэмцээний шигшээд учраа таарч Уиган клуб  мөн л 1:0-ээр ялж түүхэндээ анх удаа ФА капын цом өргөж байсан түүхтэй.

Бусад тоглолтуудын үр дүн

Шеффилд Юнайтед 0:0 Суонси сити

Брайтон хов Албион 3:1 Каунти

Рочалде 2:2 Тотенхем

Уэстбром 1:2 Саутхемптон

Хаддерсфиелд 0:2 Манчестер Юнайтед

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54130
0 эможи
keyboard_arrow_up