COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Леброн Жеймсийн Бан Стефен Карригийн багийг буулгаж авлаа

2018 оны 2 сарын 19

Arslan.mn

Үндэсний сагсан бөмбөгийн “Бүх одод”-ын тоглолт өнөөдөр явагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн бүх оддын тоглолт санал асуулгаар Леброн Жеймс, Стефен Карри нар өөрсдийн багийн тамирчдыг драпталж сонгосноороо онцлог байсан юм. Дөрвөн үеийн турш өрсөлдөөнтэй явагдсан тоглолтын эцэст Леброн Жеймсийн баг 148:145-аар ялалт байгуулжээ.

Леброн Жеймс энэ өдөр талбайд 31 минутыг өнгөрүүлж 29 оноо авч багаа тэргүүлжээ. Харин Кевин Дурант 19, Пол Жорж 16 оноо тус тус авчээ. Стефен Карригийн багаас Дамиан Лиллард, Де Розен нар 21 оноо авсан юм. Багийн лидер Стефен Карри энэ өдөр хангалгүй 11 оноо авч холын зайнаас 11 шидэхдээ гурвыг нь л оноо болгожээ.  Мөн Жеймс Харден холын зайнаас 13 шидэж хоёрыг нь оноо болгосон юм.

Бүх оддын тоглолтын үеэр явагдсан тоглолтын тэмцээнд Юта Жаззын рүүки тоглогч Донован Митчел тэргүүлсэн бол ур чадварын тэмцээнд Брүүклин нетсийн Динвиди тэргүүлжээ. Харин холын зайн шидэлтийн тэмцээнд  Финикс сансын Девин Бүүкер 28 оноо авч манлайлсан байна.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54032
0 эможи
keyboard_arrow_up