COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ПёнЧан 2018: Б.АЧБАДРАХ, Ч.ОТГОНЦЭЦЭГ нар уралдлаа

2018 оны 2 сарын 19

Өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах хурд сорьж уралдааны замаа 41:40.4 туулж, 97 дугаар байр эзэллээ.

Эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаанд 119 тамирчин уралдааны замд гарч Швейцарийн Дариа Кологна 33:43.09-ын хугацаанд уралдааны замаа туулж алтан медаль, Норвегийн Хегстад Хругер 34:02:2-ын амжилтаар мөнгө, ОХУ-ын олимпийн багийн тамирчин Денис Спицов 34:06:9-ын хугацаагаар хүрэл медаль зүүсэн байна.

Мөн эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд олон улсын хэмжээний мастер Ч.Отгонцэцэг уралдаж 90 тамирчнаас 84 дүгээрт хурдалжээ. Тэрээр хоёр дахь олимпийн наадамдаа өрсөлдсөн юм.

Эх сурвалж: Sportlife

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54010
0 эможи
keyboard_arrow_up