COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ӨВЛИЙН ОЛИМПИЙН ТАМИРЧИД ХАЛДВАРТ ӨВЧИН ТУСЧЭЭ

2018 оны 2 сарын 18

Arslan.mn

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо үргэлжилж буй өвлийн олимпийн наадамд оролцож байгаа тамирчид халдварт өвчин туссан талаар мэдээлжээ. Швейцарийн хоёр тамирчин норовирусээр үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин туссан аж. Швейцарийн багийн мэдээлснээр цанын чөлөөт үзүүлбэрийн тамирчин Фабиа Бош болон Элиа Амбёхл нар өвдөж, түр амрах байранд хүргэгджээ. 

Суулгалт, бөөлжих шинж тэмдгээр илэрдэг гэдэсний халдварт өвчнөөр Өмнөд Солонгост 200 гаруй хүн өвдөөд байгаа аж. Зарим хүмүүст өндөр халуурах, толгой өвдөх, үе мөч янгинах шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Халдварт өвчний улмаас олимпийн тосгонд ажиллаж байсан аюулгүй албаны 1200 орчим алба хаагчийг эргүүлэн татаж, 900 цэргээр сэлгэжээ.

Эх сурвалж: ВВС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54001
0 эможи
keyboard_arrow_up