COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сумогийн нэр хүнд унасан тул Японы эзэн хаан тэмцээн үзэлгүй алгасахаар болжээ

2018 оны 1 сарын 12

Сүүлийн үед дараалан гарсан дуулианд сумогийн ертөнцийн нэр хүнд унаад байгаа тул энэ оны анхны башёг Япон улсын эзэн хаан Акихито, хатан Мичико нар үзэхгүй болсон тухай ордны захиргаа нь өчигдөр мэдээлжээ.

Нэгдүгээр сарын барилдаан ирэх Ням гарагт эхлэх юм. Уламжлал ёсоор Сумогийн Холбоо шинэ оны анхны тэмцээнийг үзэх урилгыг эзэн хаанд ирүүлдэг боловч энэ удаа цуцлахаар шийдсэн байна.

Нэр хүнд нь унасан байгаа энэ үед эзэн хаан тэмцээнийг үзэх зохимжгүй гэж Сумогийн Холбооны удирдлага үзсэн гэнэ. Өнгөрсөн аравдугаар сард доод зиндааны бөхийг зодсон ёкозуна Харумафүжи зодог тайлж, 500,000 иенээр торгуулсан.

Сүүлд сумогийн дээд ангиллын засуул доод тушаалын залуу ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг дэгдээд байгаа юм.

Өмнө нь сумогийн бөхчүүдийн дунд хууль бус мөрийтэй тоглоом, унаа даваа тохиролцсон хэргүүд гарах үед мөн эзэн хаан тэмцээнийг үзэлгүй алгасаж байжээ.

 

Эх сурвалж: Japan Times

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52264
0 эможи
keyboard_arrow_up